Дээд Шүүхээс 2,6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр 11.50 цагийн үед Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгээс Зайсан дахь хорих анги буюу ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги руу ачлаа. Н.Энхбаярыг биеийн байдлын улмаас тус эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байсан боловч дээд Шүүхийн шийдвэр гарсан тул ийн хуулийн дагуу хорих анги руу хуваарилжээ. Харин авч явахдаа урьдын адил тусгай хүчнийнхэн ирж албадлагаар шахуу авч явсан байна. Дээрдсэн нэг зүйл нь гэвэл гутлыг нь өмсүүлнэ лээ. Дашрамд дуулгахад Ерөнхийлөгч асан Энхбаяр дахин өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн тухай нэгэн эх сурвалж мэдээлсэн байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө