Байгалийн ямар нэгэн гамшиг, ялангуяа газар хөдлөлийн тухай амьтад хамгийн түрүүнд мэдэрдэг, 1957 онд Аж Богдын нуруунд газар хамгийн хүчтэй хөдлөхийн өмнө уяатай тэмээ бурантгаа таслаад алга болсон, муур нохой хэдэн хоног гасалж гангинаж байгаад гэрээсээ дайжсан гэсэн яриа байдаг. Алтай нуруу бол манай орны газар хөдлөлийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог газар юм. Монгол Алтайн нурууны салбар, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар тарвага ичээнээсээ гаран хөлдөж үхэж байгааг нутгийн иргэд мэдээлжээ.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд айл өвөлжөөндөө буухаар очиход хураалттай хөрзөн дотор нь тарвага иччихсэн байсан тохиолдол ч гарчээ. Мөн Аж Богдын нурууны амьтад доош бууж тал руу орж ирсэн тухай ч нутгийн иргэд ярьж байна.Мөн Завхан аймагт ч тарвага ирчээнээс гарсан тухай яриа гараад байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ