“Мотив”-ийн Сайнаа “Bar”-д танхайраагүй


“Мотив” хамтлагийн Сайнаагийн талаар таагүй мэдээ гарах болсоор удаж байна. Тухайлбал захын нэг жижгэвтэр “BAR”-д шоудаж, тооцоогүй хийж чадахгүйд хүрээд мөнгөн хүзүүний зүүлтээ барьцаанд тавиад гарсан бөгөөд гарахдаа танхайрч зодоон, цохион хийсэн гэх мэдээлэл гарч байсан.  Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болох нь “сенсааци” нэвтрүүлгээр нотлогдлоо. Тэрээр Сайнаа өөрөө ярихдаа “Би Bar болон бусад цэнгээний газраар нэг их яваад байдаггүй, надад хүзүүний мөнгөн гинж ч байхгүй. Барьцаанд мөнгөн гинж авна  гэж байхгүй шүү дээ” хэмээн ташаа мэдээлэл болохыг няцаасан байна.