“Монголын Радио Телевизийн Акаеми”-аас санаачлан “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, Мэдээллийн Сайтуудын Ассоциаци” хамтран хэвлэл мэдээллийн бүх холбоод, ассоциацуудыг нэгтгэсэн “Болор үзэг-2012” хүндэтгэлийн цэнгүүнийг “Чанартай сэтгүүл зүй- Чадварлаг сэтгүүлч” уриан дор 2012 оны 12-р сарын 25-ний 19:00 цагт “I Loft Function House” ресторанд гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь Монголын Радио Телевизийн Академиас зохион байгуулдаг олон төсөлт ажлуудын нэг болох утгаараа ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ бөгөөд улмаар шилдэг бүтээл тодруулах, тэдгээрийн үйл ажиллагааг олон нийтэд суртачлах, эвлэлдэн нэгдэх, сэтгүүлч, уран бүтээлчдийн ажлыг үнэн бодитой шударгаар үнэлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаагаар онцлог юм. Мөн энэхүү хүндэтгэлийн цэнгүүний хүрээнд “Болор үзэг-2012” шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарлаж нийт 100-гаад хүний 150 гаруй бүтээл ирсэн бөгөөд одоо мэргэжлийн шүүгчид шалгаруулахаар ажиллаж байгаа бөгөөд 12-р сарын 21-нд эцсийн байдлаар шалгарууллатыг танилцуулна. Шалгарсан 21 бүтээлд “Болор үзэг” цом, “Swarowski” брэндийн үзэг, өргөмжлөл гардуулна. Уралдааны хамгийн гол онцлог нь шилдэг TOП 1 бүтээлийн эзнийг 2012 оны цоо шинэ “КИА” авто машинаар шагнах явдал юм.
Хэвлэлийн хуралд РТА-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваабаяр, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Мэдээллийн Сайтуудын Ассосиацын тэргүүн Б.Оюунгэрэл ажлын хэсэг оролцоно.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана