Монгол Улсын ШУА-ийн төлөөлөгчөөр 20 орчим жил Саха улсад ажиллан, эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй доктор Б.Баасансүрэнгийн шинжлэх ухааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэн, Европын Бизнесийн ассамблейн чуулган болон Сократын хорооны шийдвэрээр өчигдөр Австрийн Вена хотноо Хофбургийн ордонд түүнд шагнал гардуулжээ. Тэрбээр цаа бугын орооны нуугдмал булчирхайг судалж, түүнийгээ Монгол, Төвдийн уламжлалт анагаах ухаантай хослуулан, үргүйдлийг эмчилдэг юм байна.
Эмчилгээний үр дүнд дэлхийн 177 гэр бүл хүүхэдтэй болсноос 70 хувь нь европ гэр бүл аж. Цаа бугыг нарийн судалж, эд эсийг нь уламжлалт анагаах ухааны эмчилгээнд ашиглах талаар олон жилийн турш судалгаа хийсэн тэрбээр Вена хотноо болсон олон улсын хуралд “Цаа бугын цусан эврийг монгол шар тостой нийлүүлж төөнө эмчилгээ хийх нь” сэдвээр илтгэл тавьсан аж. Тэрбээр өнгөрсөн жил “Дэлхийн ард түмэнд зүрх сэтгэлээ зориулсан эрдэмтэн” хэмээх шагнал хүртсэн байна.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ