Даравч дардайна, булавч бултайна


Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын зээ охин төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами бие даасан  цомогоо гаргаж чамгүй уран бүтээл хийж яваа нэгэн. Ами нь анх Оросын нэрт хєгжмийн зохиолч Римский Корсаковын “Хэдгэний нислэг”-ийг  шинэлэг хөгжмийн найуурлга, содон дүр төрхөөр дэлгэцнээ амьдруулж, олны танил болсон бүсгүй. Тэрээр саяхан нэгэн телевизийн “talk show”-д оролцож байх зуураа өөрийнхөө нөхөрсөг шог зургийг зуруулсан юм. Харин ажигч зураач нүүрнийх нь онцлогийг том эрүү, шанаагаар нь тодотгож, нэлээд марзан төрхтэй зурсан байсан нь хүмүүсийг ихэд инээлгэсэн. Өөрийнхөө энэ дүр төрхөө харсан Ами маань хэлэхдээ “Надтай адилхан болжээ, миний эрүү, шанаа нэлээд том л доо, энд ирэхдээ нүүр будагчдаа дараарай гэж анхааруулж байсан. Гэвч даравч дардайдаг, булавч булдтайдаг юм байна” хэмээн хошгиносон юм.