ТВ-5 телевиз 10 жилийн ойдоо зориулж “Ододтой бүжиглэе-3” шоуг амжилттай зохион байгуулж үдэш бүр 20 цагаас үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Энэхүү тэмцээнд урлаг, спортын салбарт олонд танигдаж, уран бүтээл, амжилтаараа бусдаас ялгарч үзэгч түмний талархалыг хүлээсэн оролцогчид оролцож бүжиг хэмээх гайхалтай урлагаар ширүүхэн өрсөлддөгөөрөө онцлогтой.
Ододтой бүжиглэе-3 шоуны өрсөлдөгчид болох загвар өмсөгч Содтуяа, дуучин Ноён Бондогор, Болдбаатар, жүжигчин Отгонцэцэг, Anemone хамтлагийн дуучин Жаанаа зэрэг уран бүтээлчид оролцож байгаа билээ. Тэднээс Драмын театрын жүжигчин Отгонцэцэг үзэгчдээс болон шүүгчдээс ихэд сайн үнэлгээ авч байна. Тэрээр мэргэжлийн бүжигчдээс дутуугүй бүжгийн гайхамшигийг харуулж, одоогоор оноогоор тэргүүлж буй оролцогчдын нэг болоод байгаа аж. Мөн Anemone хамтлагийн дуучин Жаанаа залуу хүний эрч, хүч гарган Отгоогийн араас нэхэж байгаа юм байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа