2013 оны нэгдүгээр сарын 5-20-нд Чили, Аргентин, Перу улсад болох алдарт “Дакар Ралли”-д анх удаа Монгол улсаас эх орноо төлөөлж Мотоспортын 3 тамирчин алсыг зорьлоо. Тодруулбал тавдугаар сарын 8-нд Бээжин хотноо зохиогдсон “Дакар Ралли” танилцуулгын үеэр авто, мотоспортын олон улсын хэмжээний мастер Дамдинхорлоогийн Болдбаатар, Намчингийн Лхамаа нар “Дакар Ралли”-гийн зохион байгуулагчидтай уулзаж, 2013 оны уралдаанд оролцох хүсэлт гаргасныг зохион байгуулагчид талархан хүлээн авч бүх талаар дэмжихээ илэрхийлсэн нь ийн биеллээ олжээ.
Одоо болох гэж буй олон улсын нэр хүндтэй энэ тэмцээнд манай хоёр уралдагч маань мотоциклын төрөлд хүч үзэх аж.
Өнгөрсөн жилийн уралдаанд дэлхийн тавь орны 465 уралдагч оролцсоноос машины ангилалд 171, мотоциклоор 185, куад-байкаар 33, ачааны машинд 76 тамирчин хурд сорьсон байна. Энэхүү нэр хүндтэй уралдааныг 190 оронд телевизээр дамжуулан үзүүлжээ.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ