"Монголын дизайнеруудын холбоо"-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гоёл-2013" наадам 25 дэх удаагаа болж өндөрлөлөө. Долоон өдрийн турш “Наран плаза”-д зохион байгуулагдсан уг наадамд 50 гаруй загвар зохион бүтээгч болон “Шилмэл загвар”, “Эра”, “Монгол модель”, “Азийн модель” агентлагийн 70 гаруй загвар өмсөгчид оролцсон юм. Мөн урилгаар ОХУ-ын загвар зохион бүтээгч Алексей Власов загварын коллекцоороо оролцлоо. Монголын загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг 25 дахь удаагийн наадмын шилдэг "Топ модель"-оор загвар өмсөгч О.Пүрэвдулам тодорсон бол дэд байранд загвар өмсөгч Туяамаа шалгарлаа. Ингээд та бүхэндээ энэ жилийн загварын шилдэгүүдээр хэн, хэн тодорсныг сонирхуулъя.
Шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Ганзориг
Шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Ариунбилэг
Шилдэг дизайнераар С.Гантуул, Б.Биндэръяа, Х.Батзаяа нар шалгарсан бол шилдэг залуу дизайнераар Г.Цас, Э.Уранзаяа нар шалгарчээ.
Наадмын тусгай байрын шагналын эздээр: Дизайнер Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэсувд, Болортуяа нар тодорсон байна.
Харин Гранприйн шагналыг Дизайнер оюунбилэг хүртэж, Шилдэг зохион бүтээх товчоогоор “Амно” ХХК нар тус тус шалгарчээ.
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
Цэрэг татлагын товчоонд Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очно
Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв
“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ