Улсын начин Б.Одхүү өнгөрөгч баасан гаригт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Ц.Баярсайхан нарыг зодсон талаарх мэдээлэл гараад буй. Эл хэрэг баасан гаригийн орой 21-22.00 цагийн орчимд нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Япон хороололд байрлах “Garden” ресторанд гарчээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлээд байгаа бөгөөд Б.Одхүү начинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-т зааснаар олон нийтийн газар танхайрч, бусдын биед халдсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн хэрэг гарсны маргааш нь түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Олимпийн аваргын тухайд цагдаагийн байгууллагад гомдолгүй хэмээн мэдүүлсэн бөгөөд улсын заан Ц.Баярсайханы гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа