УИХ-ын гишүүн Ж.Батзандан Шадар сайдыг үүрэгт ажлаасаа сайн дураараа огцрох ёстой хэмээсэн билээ. Огцор гэсэн шаардлага хүргүүлсний учир нь эх, хүү хоёр усанд живж, сураггүй болсонтой холбоотой аж. Харин энэ тухай Шадар сайд Тэрбишдагва хэлэхдээ “Би өөрийн ажлыг хариуцлагатай хийж байна. Энэ нь миний гол зарчим. Ж.Батзандан гишүүний юу гэж ярих нь тэр хүний асуудал хэрвээ би өөрийн ажлаа муу хийсэн бол ажлаа өгөхөөс айх зүйл байхгүй. Харин улс төрийн захиалгатай зүйл хийж өөрийгөө баатар болгох, утсан хүүхэлдэй болгох алхам хийж байгаа бол харамсаж байна” гэжээ.
Үүний хариуд Батзандан гишүүн би захиалгаар хөдөлж байгаа, надад захиалга өгсөн хүн нь Монголын ард түмэн, ард түмэн маань надад улс төрд ёс суртахуун тогтоож, хариуцлагагүй албан тушаалтнуудыг огцруулах захиалга өгсөн. Би үүргээ гүйцэтгэж хариуцлагагүй албан тушаалтнуудыг огцруулах болно” хэмээсэн байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө