Жил бүр дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадмын “Mongolian grand fashion week-2013” “Наран моторс”-ын байранд 12-р сарын 10-ний өдөр эхэллээ. Уг өдрийн загварын шоу 15.00 цагт MODS агентлагийн коллекциор эхэлж, Говь-Эрдэнэ, Bess tailor салонууд бүтээлээ танилцуулсан юм.
Энэхүү үйл ажиллагаанд Монголын загварын акулууд гэгддэг топ модель Э.Одгэрэл, Д.Болормаа нар энэ жилийн гоёлд оролцсонгүй. Шалтгааныг тодруулбал:” Уг наадмын утга учир алдагдаад удаж байна. Одоо цагт “Гоёл” наадмыг зохион байгуулагчидтай нэр холбогдсон хүмүүс л топ модель болдог болсон байна шүү дээ.” хэмээн Одгэрэл топ хэлсэн байна. Анх зохион байгуулагдаж байсан үе буюу 1988 оноос эхлээд 2008 он хүртэл оролцсон топ Одгэрэл, Болормаа нарын орон зай энэ жилийн “Гоёл-2013” наадмын үеэр өөрийн эрхгүй хэн бүхэнд үгүйлэгдэж байсан юм.
“Гоёл-2013” наадмын Гала тоглолт энэ сарын 15-ны өдөр СТӨ-нд болох бөгөөд 50 гаруй загвар зохион бүтээгч, “Шилмэл загвар”, “Эра”, “Монгол модель”, “Азийн модель” агентлагийн 70 гаруй загвар өмсөгчид оролцохоор бүртгүүлжээ. Мөн урилгаар ОХУ-ын загвар зохион бүтээгч Алексей Власов загварын коллекцоороо оролцоно.
Шагнал гардуулах ёслолоор гранпри шагналт, шилдэг дизайнер, шилдэг зохион бүтээх товчоо, үйлдвэр, шилдэг залуу дизайнер, топ модель цол, шилдэг загвар өмсөгч эрэгтэй, эмэгтэй, тусгай шагналтныг шүүгчдийн саналаар шалгаруулах бөгөөд шүүгчдээр Монгол болон ОХУ-ын загвар зохион бүтээгчид ажиллах юм.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна