1991 оноос хойш өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ 30 гаруй удаа гаргаж, бусадтай хамтарсан 70 орчим үзэсгэлэнд оролцсон Монгол улсын төрийн шагналт зураач С.Саранцацралт гэх бүсгүй авьяас чадвараараа дэлхийд танигдсан нэгэн. Мөн Монголын зураач эмэгтэй уран бүтээлчдээс бие даасан үзэсгэлэнгээ гаргах салхийг хагалсан гэдэг. Сэр-Одын Саранцацралт жирийн нэг зураач биш, түүний бүтээлүүд зураачийн дотоод сэтгэлийн илэрхийлэл байж чаддаг төдийгүй үргэлж шинийг нээж бусдыг сэрээж байдаг билээ.
Тэрээр түүний дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж Их Британийн Кембриджийн их сургуулийн намтар судлалын төвөөс 2012 оны дэлхийн оюунлаг 2000 хүний нэгээр тодруулжээ. Энэхүү шалгаруулалтад орсон хүмүүсийн намтрыг ном болгон хэвлэж Кембридж, Харвард зэрэг томоохон сургуулиудын номын сангуудад тараадаг юм байна.
Монголын уран зургийн ертөнцөд өөрийн гэсэн цоо шинэ, өвөрмөц өнгө төрхөөр ялгаран, дэлхийд данслагдсан уран бүтээлч бүсгүйдээ баяр хүргэе.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна