“Black Zebra”, “Aptitude joy” уран бүтээлийн нэгдэл, “Монголын Дэлгэцийн Жүжигчдийн Академ”-ийн хамтарсан бүтээл “Гарал угсаа” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байгаа. Авъяаслаг залуу найруулагч Т.Билэгжаргалын найруулсан энэхүү кино нээлтээ хийсэн цагаасаа өнөөдрийг хүртэл үзэгчдийн талархлыг хүлээгээд байгаа бөгөөд орчин цагийн шилдэг бүтээлүүдийн нэг юм. Уг кинонд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Г.Равдан, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга, УДЭТ-ын жүжигчин Л.Баттөр, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, жүжигчин Д.Алдармаа, М.Цэрэндолгор, Р.Баттогтох, Цэнгэлжаргал гээд олны танил болсон сайн уран бүтээлчид болон шинэ залуу жүжигчид оролцон тогложээ. Тоглосон жүжигчдээсээ л уг уран бүтээл хэр чанартай болсон нь мэдэгдэх энэхүү кино үйл явдал болоод жүжиглэлт, зураг авалт гээд бүх л талаараа үзэгчдийг үнэхээр байлдан дагуулаад байгаа юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа