“World Cup of Petroleum Countries” “Дэлхийн цом”-ын тэмцээнээс Монголын ширэн бээлийтнүүд хос мөнгөн медаль хүртлээ. ОХУ-ын Белоярск хотноо энэ сарын 6-нд эхэлсэн тус тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр финалын тоглолтууд болж, аваргын төлөө тулалдсан манай хоёр боксчин хоёул ялагдсанаар мөнгөн медаль дээр буув.
Лондонгийн олимпын мөнгөн медальт 56 кг-д тоглосон Гавьяат тамирчин Н.Төгсцогт ОХУ-ын боксчинтой тулалдаж, оноогоор ялагдал хүлээсэн юм. Харин 49 кг-ын жинд залуу тамирчин Г.Ган-Эрдэнэ алтан медалийн төлөө Казахстаны тамирчинд ялагджээ.
Гавьяат тамирчин Төгсцогт энэ жил Дэлхийн тавцнаас ийн хоёр дахь мөнгөн медалиа эх орондоо өвөртөлж ирлээ. Мөн залуу тамирчин Ган-Эрдэнэдээ улам их амжилт гаргаж тив, дэлхийд нэрээ дуургасан агуу тамирчин болохыг хүсэн ерөөе.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө