Одоогоос 60 жилийн өмнөх Лондон хот манай нийслэлээс дутахааргүй их утаатай байжээ. Тэр үед нэгдсэн дулааны шугам сүлжээнд ихэнх айл холбогдоогүй байсан тул Лондоны оршин суугчид нүүрс түлж, гэрээ дулаацуулдаг, гал дээрээ хоолоо ч хийдэг яг л манай гэр хорооллынхны өнөөгийн амьдралын дүр зураг тэр үед үргэлжилж байжээ. 
1952 оны өвөл, арванхоёрдугаар сард Лондоны их утаа урьд жилүүдийнхээс бүр ихэсч, машин тэрэг байтугай явган хүн өмнөх замаа олж харахад хэцүүхэн болсон гэдэг. Тэр өвлийн арванхоёрдугаар сарын яг өдийд дөрвөн хоног Лондон хот нүүрсний хар утаа, угаар холилдсон тас хар манан дунд өнжсөн түүхтэй. 
Машин тэрэг барьсан хүмүүс ямар замаар явж байгаагаа ч олж мэдэхэд бэрх, вокзалын ажилчид галт тэрэг ирж буй эсэхийг ч олж харахаа больсон тэр өдрүүдэд хүмүүс бараг автомашин барьж чадаагүй бөгөөд, ердөө түргэн тусламжийн тэрэг л зам дээр явж байжээ. 
Үзэгдэх орчин байхгүй байсан учраастТүргэний машины өмнө нэг хүн явганаар явж зам заадаг байсан тэр дөрвөн хоногийн дотор 12 мянган хүн хорвоог орхисон гэдэг мэдээ бий. Лондоны энэ их утаа бүр 150 жилийн өмнө буюу Наполеоны үеэс үүссэн учир тэр үед утаанаас үүдсэн өвчлөл лондончуудын дунд маш түгээмэл байсан нь энэ хэдэн өдрийн дотор тэсэхийн аргагүй сэдэрч, энэ олон мянган хүн нас баржээ. Тэр өдрүүдэд хэтэрхий олон хүн өнгөрснөөс авс хүртэл олдохгүй байсан гэдэг. 
Энэ аймшигтай зүйлийг үзсэний дараа хотын эрх баригчид утаа гаргадаггүй шингэн түлш хэрэглүүлж, тэгээд ч нэгдсэн шугам сүлжээнд холбож эхэлсэн учраас тэр хар бараан өдрүүд дахин Лондон хотод тохиолдоогүй юм. 








ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна