Монголд цас их гоё ордог


Гадаадад амьдарч байгаа Монголчуудаа юу байцгаана даа ? Монголынхоо талаар хэр мэдээлэлтэй байна ? Нөгөө л нэг хэдэн хов жив, улс төрөөр дүүрсэн веб хуудсаа эргүүлэнгээ түүгээрээ Монголынхоо амьдралыг төсөөлөн, youtube дээр ганц нэг хошин шогийн бичлэг үзэж сууна уу ? Би тэгүүл та нарт гоё юм ярьж өгий.

 

Ойрд юу болсийн бүү мэд бараг өдөр болгон л цас ороод байгаа, яг одоо ч гэсэн гадаа цас орсоор л байна. Гэхдээ зүгээр нэг цас биш хөвсийсан, ширхэг ширхэгээр хаялсан тийм цас … Эхлээд хэдүүлээ юу ярих уу ? Амьдрал ярих уу ? Гэхдээ байнашдээ тээ, Монголын амьдрал гэж ярих бараг боломжгүй болсөөн, тэнгэр газар шиг ялгаатай янз бүрийн амьдралууд эх оронд чинь байна, та Монголдоо ирээд чухам алинд нь хамрагдахыг ёстой тэнгэр л мэддэг байх. Би лав ирээд л мэрзгэр лүү нь орж орхисон, 600 гаруй мянган төгрөгний цалингаа аягүй сардаа 2 хувааж энтэр авна, ер нь бол тэгээд цалингийн картнаас нь гаргалгүй энд тэнд зурдаг өвчтэй болсон, тэгэнгүүт нэг л өдөр аль нэг газрынх зөөгч эсвэл худалдагч “Ах аа дансны чинь үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэнэ ээ” гээд л миний бүх амьдралыг тодорхойлоод хаячихна, тэр машин л тэрэнтэй тэгэж яриад байх шиг байгаан, “Гэнэ ээ ”нь ч юу вэ дээ, хүн ядарч явахад ёжолж хүртэл үздэг дэггүй хогнууд. Ёстой аав ээжийн буянаар байр, хоолны мөнгө гэж гаргахгүй байгаа тулдаа л мэрзгэр ч гэсэн ханатай, санаа зовох зүйл багатай тууж явах шиг байна. Тэгвэл эхнэр хүүхэдтэй, бөөн лизинг давхар авчихсан тэгсэн мөртлөө надтайгаа адилхан бүр надаасаа муу цалинтай хэдэн мянган залуучууд бас мэрзийгээд л өдөр хоногоо тооцоолон хэмжсээр бор хоногийг өнгөрөөж явна. Энийг Монголд уул нь дундаж амьдрал гээд байгаан, тэгвэл дундаас доогуурхи нь юу байж болох вэ ? Та харвал ээ чаавас л гэх байх, ажилгүй, мөнгөгүй, хоолгүй, өлсгөлөн түүнийгээ мартах гэж хамгийн хямдхан архиар ходоодоо хорлон, өөрийгөө баллах амьдрал, утаан дундаас нэгнийгээ ч олж харахад хэцүүхэн бараан гудамжнууд … Арай жаахан дөмөг нь хичнээн зүдэрсэн ч залхуурч суулгүй энд тэнд хар бор ажил хийн амьдралын төлөө зүтгэцгээнэ. Сүрхий гадаад яваад ирсэн нөхдүүд энд тэндхийн үйлчилгээний соёлын муухайг гайхан өөрсдийгөө яаая гэж байгаа хэдэн жаахан охидуудыг үхтэл нь загнан томорхоно “Америкт бол байнашдээ тээ … хэлэх ч үг алга … бла бла”, тэгсэн нөгөө зөөгч нар нь бүгд захын гэр хорооллын сардаа 200-300 мянган төгрөг авдаг, хэзээ ч хэнээр ч тэр үйлчилгээний соёл гээчийг нь заалгаж үзээгүй, хөдөөнөөс ирсэн жаахан хүүхдүүд, үнэхээр инээд нь хүрэхгүй л бол инээж чаддаггүй, бусдын өмнө бөхөлзөж тонголзож үзээгүй, хэнэггүй байрын шудрага Монгол зангаа тавиагүй … Ер нь ихэнхи дунд зиндааны үйлчилгээний газрын соёл хэвээрээ дээ, өөрсдөөс нь нэг юм гуйгаад ороод ирсэн юм шиг л тэрүүгээр өөрөө өөртөө хөөрхөн үйлчилж байгаад л, бас хөөрхөн загнуулж аваад л гардаг ёстой гоё, үнэтэй газрууд нь бол тэгэхгүй шаал өөр болсон, ер нь л хаанаа ч нээх дутаад байхгүй дээ. Тийшээ ихэнхдээ баячуул ордог, бид нар ч гэсэн ордог л доо, гэхдээ өдөр болгон оруул тэгээд л мэрзийгээд явчихна. Баячууд нь бол үнэхээр баян юм шиг байна лээ, барах ихэнхи нь Улаанбаатар утаатай гээд наагуур чинь л тууж яваа байх. Би цөөхөн хэдэн баячуудыг нь бол үнэхээр үнэлдэгиймөө, юм үзцэн даруухан ах эгч нар байдаг юм. Харин нөгөө олигтойхон мөнгө ч барьж үзээгүй явж байгаад мөнгөтэй тогоо руу хальтихаад уначихсан, тэндээсээ гарч ирэхдээ энд тэндээ жаахан юм наагаад гараад ирсэн гарууд л энд жаахан асуудал тарьж байх шиг байна. Заримдаа чааваас хэдэн саяар авсан юмныхаа учрыг ч ойлгохгүй, нэрийг нь ч зөв дуудаж чадахгүй, нэг “БААРБААРИЙ АВЛАА” гээд л буруу зөрүү ярин бусдын онигоо болж яваа харагддаг юм. Учир зүггүй цацаж, томорхсон тэр нөхдүүд бүх хүрээнийхнийхээ нэр хүндийг бусдынх нь хувьд унагаад хаячихсан, гар утас, машин, дугаар гээд л тэнэг тэнэг стандарт, жишиг тогтоочихсон, тэрийг нь нөгөөдүүл нь дагахаас аргагүй болчихсон … Гэхдээ Монголд ирвэл нэг алтан дүрэм байгаа, хэзээ ч битгий энэ бүхэнд бухимдаж стресст, зүгээр л зөв гэж бодсон зүйлээ хийгээд л явж байх хэрэгтэй. Гадаадаас мундаг зүйл сураад ирцэн бол “Энэ нь ийм тэр нь тийм байна” гэж голж шилэлгүй эхлээд өөрөө хийж хэрэгжүүлж үлгэр жишээ болох хэрэгтэй, таньтай таньгүй муулдаг хүмүүс нь тусгай цалин аваад ажил хийдэг юм, тэгэж бусдын ажлын булааж юүхэв, тоглоогүй шүү 


Юун баахан зовлон ярьдийн жаахан гоё юм яриач гэж үү ? Надад бол Монголд болохоороо л гоё байх шиг байна. Нисэхийн хилээр орж ирээд л миний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх шууд ажилд орсон, Монгол улсын иргэн гэдэг статус минь утгаараа ажиллаж эхэлсэн, гудамжаар явж байгаа гадаадуудыг шоолж суухад хань олддог болсон, туулын эрэг дээр гудас дэвссэн шигээ шалдан хэвтэж байхад хэн ч тоохгүй дагаад л шалдан хэвтэцгээх жишээтэй, жаахан бухимдвал ямар ч гацах торох юм байхгүй Монгол хэлээрээ “Хиймороо сэргэтэл” хэрэлдэж орхино, хүмүүс ингээд л хаяа машин барьж байгаад муудалцдаг байхгүй юу, тэнгүүт нэг ах хүү цонхоо онгойлгоод нэг эгчийг “Чи муу одоо барьж чадахгүй юм бол наад төмрийн сэгээ аваачиж тушаагаач … бла бла ” нөгөө эгч нь өөдөөс нь бас цонхоо онгойлгоод хэлнэ “Хуцөө хуц хуц хуц … “ үнэн чанга байгааздээ хэхэ ёстой татаж унасан. 

Наагуур чинь санаснаас юу байна даа ? COSCTO-гоос хүнсээ цуглуулаад гарахдаа нэг HOTDOG авч цохичихоод л давхиад байна уу ? Өдөр хоног зүгээр ажил гэр ажил гэр гэдэг маань уншиж байгаа юм шиг л өнгөрөөд байна уу ? Би анх оччихоод л хямдхан ганц хоол аваад идчих санаатай нэг газраас Burger авий гээд орсон чинь нэг Монгол эгч тааралдаад “Дөнгөж ирсэн үү ? Юун үнэтэй юм авч иддэгийн, тэгээд бас ажил хийдэггүй гэж байгаа удахгүй хамаг мөнгө чинь дуусна, материалаа цуглуулаад хоол хийж идэж бай” гээд л загнаж билээ. Тэгээд л удахгүй дууссан л даа, шууд л COSTCO мандугай гэдэг дуу зохиогоод л Солонгос дэлгүүрийн ГУРИЛ мандтугай гэдэг дахилт нэмж өгөөд л олон сар тэссэн юм даа. Солонгост бол бэлэн гоймонтойгоо найзлахад хэзээ ч өлсөж үхэхгүй гэсэн ганц дүрэмтэй, тэрэндээ ч үнэхээр үнэнч олон жил сурч дээ. Ядаж байхад Солонгосчууд караокедоо бол үнэхээр сайн дуулна, бараг бүгд дуулна, ах болохоор жаахан дуулж байгаад л яг хоолой хүрэхгүй дээшээ өгсөөд ирэхээр нь худлаа ус ууж энтэр. Мундаг архичин хүмүүс дээ, яг наргиж цэнгэвэл сайн ч наргиж цэнгэнэ. Гадаадад манайхныг харж байхад эхлээд нээх эрч хүчтэй мөнгө хураагаад ч байгаа юм шиг, тэгснээ шууд тэндхийнхээ амьдралд дасангуутаа нөгөөдүүлтэйгээ адилхан хэрэглээтэй болж энтэр. Манайхны ганганыг ч хэлэх үү бараг ихэнхи мөнгө нь янз бүрийн SALE-д л явж орхидог байх дөө, 400-гийн куркийг 150-д авчлаа тэхээр би 250-г олсон л гэсэн үг гэж л ярина шүү дээ манайхан, түүнээс биш бодит утгаараа 150 кармаанаас нь гараад явчихлаа гэдгийг мэдсэн ч ярихыг хүсэхгүй. Зарим нь бол бүр лаг юм байналээ waitress хийдэг охин аймар үнэтэй diamond аваад зүүж л орхино, тэнэг ч юм шиг хоншоортой ч юм шиг, тэрийг л зүүж байвал яаж ч мэрзийсэн хамаа байхгүй өдөр бүр happy гэвэл би ч одоо юу гэхэв дээ ? Дурлал өөрөө тэнэг байдаг юм гэсэн, Diamond ч гэсэн нэг төрлийн дурлал л байлгүй тэгвэл … 

Ходоод хоосон ч хүзүүндээ diamond-тай, гадаа хүйтэн ч сэтгэлтэй галтай Монголчууд минь өдрийг сайхан өнгөрөөгөөрэй зовсон ч нэг өдөр, жаргасан ч нэг л өдөр, энэ өдрийг хэрхэн өнгөрөөх нь таны сэтгэл санаагаа хэрхэн удирдахаас л шалтгаална. 

Гадаа цас орсоор л ... 

Ч.Ганжавхлан