“ХДХВ/ДОХ”-оос сэргийлэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож буй. ДЭМБ-аас санаачлан жил бүрийн 12 дугаар сарын 01-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Эл өдөр энэ жил бямба гарагт таарч байгаа учраас зарим тэмдэглэлт үйл явдал нь өчигдөр болсон юм. Энэхүү ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд, халдвартай нөхдийн төлөөлөл, сэтгүүлчид оролцсон бяцхан цайллага буюу халуун дотно яриа өчигдөр орой “Нарантуул” зочид буудлын зоогийн танхимд болов. Энэ бол албаны бус нөхөрсөг яриа байсан тул халдвартай нөхдийн төлөөлөл өөрсдийн зовлон, жаргалаа сэтгэл харамгүй ярьж байлаа. Тэдэнд тохиолддог хамгийн хүнд бэрхшээл өнөөгийн өнцгөөс авч үзэхэд зөвхөн ажил гэж байв. Тэднийг ажилд авдаг, зуучилдаг байгууллага огт байдаггүй ажээ. Тиймээс бараг бүгдээрээ ажилгүй юм байна.
Нэг нь бүр цөхрөнгөө бараад дүүргийнхээ Засаг дарга дээр орж бүх үнэнээ яриад ажил хүссэн байна. Даргын нэрийг энэ удаа орхиё. Тэрбээр их л уриалгахан хүлээж аваад туслахаа илэрхийлсэнд машид баярлажээ. “Ойлгодог хүн байдаг юм байна шүү дээ” гээд бөөн баяр болсон амьтан бусдадаа ярьж явсаар жил тойруулчихжээ. Тэр ноён түүнийг хулхидан одсон байна. “Хүний итгэлээр тоглох ямар хэцүүг би биеэрээ мэдэрлээ. Горьдлого тасардаггүй ажээ. Одоо ч утсаа чагнасаар явна” гэж тэрбээр хөнгөн уйтгартай ярилаа. Сүүлийн жилүүдэд хэвлэлийнхэн, сэтгүүлчид харьцангуй эерэг талаас нь бичдэг болсонд баяртай байгаагаа ч дамжууллаа.
Өмнө нь сэтгүүлчид тэднийг эвэртэй туулай үзсэн мэтээр хардаг байжээ. Бүр нэг сэтгүүлч уулзчихаад “Та нар яг яаж сексддэг юм бэ?” гэж хүртэл асууж байжээ. Тэд энэ бүхнийгээ нуулгүй ярив. Мэргэжилтнүүдийн хувьд ч сэтгүүлзүйд нэг үеэ бодвол мэдэгдэм, нааштай өөрчлөлт гарч буйг хэлэв. Сэтгүүлчид ч бэрхшээлээ ярив. Энэ эмгэгээс сэргийлэх талаар зөвлөгөө, материал бичихээр энгийн үед удирдлагууд нь ойлгодоггүй, нийтэлдэггүй. Зөвхөн сенсаацилсан үед мэдээнийхээ бараг тэргүүнд тавьдаг. Түүнээс биш сэтгүүлчид бусад үед ч бичиж чадахаа илэрхийлсэн юм. Эцэст нь хэлэхэд, ХДХВ/ДОХ-ын асуудал зөвхөн энэ өдрийн асуудал бишийг хэлэх нь зүйтэй байх аа.
Эх сурвалж www.wikimon.mn
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ