Нэгэн бельги эр 19 жил ханилсан индонез эхнэрээ өмнө нь эрэгтэй хүн байсныг мэдээд гэрлэлтээ цуцлах өргөдөл гаргажээ. Жан гэгч энэ хүн гэрийнх нь үйлчлэгч байсан Моникатай 1993 онд Бельгийн цагаачдын хуулийг зөрчин байж гэрлэсэн ажээ.Гэтэл тэрбээр өөрийн эхнэрийг хүйс солиулах мэс засал хийлгэн эмэгтэй хүн болсныг саяхан олж мэджээ. “Намайг мэхэлсэн байна.Би түүнийг Бельгид авчрахад шүүгчид түүний төрсний гэрчилгээ, биеийн байцаалтыг тулгаж үзээд ихэд эргэлзэж байсан юм.
Би түүнийг үнэхээр сэтгэл татам эмэгтэй л гэж бодож байсан. Түүнд эр хүн гэдгийг нь илтгэх ямар ч шинж тэмдэг байгаагүй” хэмээн Жан ярьсан гэнэ.64 настай Жан өмнөх гэрлэлтээс хоёр хүүхэдтэй тул хосууд хүүхэд хүсээгүй ба 48 настай Моника сарын тэмдгээ ирдэг хэмээн дүр эсгэдэг байсан аж. Тэрээр эхнэрийг нь эрэгтэй хүн гэцгээх ойр дотныхныхоо хүмүүсийн яриаг сонсоод Моникагаас тулган асуусан гэнэ. Эхнэр нь эрэгтэй байснаа хүлээн зөвшөөрч “нэгэнт эмэгтэй хүн болсон учраас хэлэх шаардлага байгаагүй” гэж хариулжээ.Болсон явдлаас үүдэн сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байгаа Жан гэрлэлтээ цуцлуулахыг хүсчээ.
Харин Белгийн шүүх энэ хүсэлтийг нь хүлээн авахгүй байгаа аж. Жаны өмгөөлөгч “тэр хүн Жаныг олон жилийн турш хуурч байсан. Түүгээр ч зогсохгүй байнгын оршин суух эрх авахын тулд бичиг баримтын зөрчил гаргасан” хэмээн Мониког буруутгаж байна.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна