ТИВ, ДЭЛХИЙН АВАРГУУД ”БУРЖГАР” ЖАГААД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Та бидний итгэлийг алдаагүй

Тамирчны ялал хямдхан олдоогүй...дуу төрсний 25 жилийн ойн баяр өчигдөр боллоо. "Чингис хаан" хамтлагийн Д.Жаргалсайханы үг, ая "Тамирчны алдар" дуу төрсний баяр болон дахин дүрсжүүлэх ёслолын ажиллагаанд сонголын үе, үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагч нар оролцсон юм. Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Н.Төгсцогт, Ц.Энхжаргал, Даян аварга Г.Өсөхбаяр болон Гимнастикийн Өсвөрийн анхдугаар олимпийн аварга Г.Эрдэнэболд, Лондонгийн олимпийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ зэрэг үе, үеийн тамирчид "Тамирчны алдараа" мөнхжүүлэхээр ирсэн байв.

 

Эх орныхоо нэрийг дэлхий, олимпийн дэвжээнээ мандуулж буй тамирчдын алдар, омогшил болсон энэ дууг "буржгар" Жагаа найз Н.Энхбатыг 1988 оны Сөүлийн зуны олимпийн хүрэл медалийг хүртэхэд  дууг зохиосон аж. Монголын баг, тамирчид 1964 оноос эхлэн олимпод оролцож эхэлсэн бөгөөд дууны клипэд 1964- 2000 оны олимп хүртэл тамирчид оролцож байсан. Түүнээс хойш гурван зуны олимпоос арван медаль хүртсэн амжилттай өнөөдөр хүрлээ. Тэрээр " Бид 1988 оны олимпод алтын дайтай хүрэл медаль хүртсэн. Тухайн үед Азид анх удаа олимп болж байсан. Н.Энхбат найзыгаа медаль хүртэхэд маш их  баярлаж, өмнөх өдөр нь энэ дууны үгийг биччихсэн байсан. Ингэж л дуу төрөх эхлэл нь тавигдсан юм." гэдгийн онцолж байлаа.

 

Тамирчин, дасгалжуулагч нар Жагаад хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зураг авхууллаа.