“Нийслэл хүү” цомог гаргаж, нэвтрүүлэг хийж байсан “Vanguish” хамтлагийн реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцэ энэ удаад “Нийслэл хүү” нэрээрээ клуб байгуулжээ. “Нийслэл хүү” клуб нь залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж, нийслэл хотоо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм байна. Түүнчлэн реппер маргааш буюу 11 сарын 30-нд “АСА” циркт “Нийслэл хүү” тоглолтоо хийх гэж байна.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Хас медиа агентлаг”, "Fashion Channel" ажиллаж байгаа бөгөөд хоёр цаг үргэлжлэх энэ тоглолтонд “Vanquish”, “Opozit”, “Бэрд”, “Punk&Rap” хамтлаг, DJ Chin, дуучин BХ оролцох ажээ. Тоглолтдоо тэрбээр олон шинэ дуугаар бэлэг барихын зэрэгцээ “Миний пүүз”, “Байрны ах”, “Бөртэ Үжин” зэрэг хит дуунуудаа дуулах юм байна.
Улаанбаатар хотынхоо залууст зориулсан монгол хип хоп үдэш буюу “Нийслэл хүү” тоглолтын тасалбар 15.000, 25.000 гэсэн хоёр төрлийн үнэтэй ажээ. Харин энэ тоглолтынхоо дараа тэрээр “Бороонд норсон бор туулай” нэртэй 15 дуутай шинэ цомгоо худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө