Монголын үсчин, гоо засалчдын холбооноос зохион байгуулсан үсчин, гоо засалчдын 21 дэх удаагийн тэмцээн өчигдөр Бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Мэргэжлийн үсчин, гоо заслын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх, хөгжүүлэх зорилготой тус тэмцээн үзэгчдийг гоо сайхны ертөнцөөр аялуулдаг. Тэдний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үсний тайралт, самналт, боди арт, нүүр будалт, хумс засалтын орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг харуулах, харилцан суралцах нь тэмцээний бас нэг онцлог.
Тус уралдаанд 21 аймаг болон бүсийн уралдааны шилдгээр шалгарсан 170 гаруй гоо засалч, мэргэжлийн үсчин оролцжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө