Монгол үндэсний хувцасны уламжлал, шинэчлэлийг хослуулан танилцуулдаг “Торго-2012” загварын шоу 11-р сарыэ 24-нд “Мишээл экспо”-д зохиогдож өнгөрлөө. Тус компанийн дизайнер О.Болдын уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй хувцас танилцуулсан энэ шоунд топ моделиуд болон “Торго” салоны загвар өмсөгч нар өргөнөөр оролцсон юм. Хоёр цаг гаруй үргэлжилсэн энэхүү загварын шоуны хөтөлбөрт үндэсний урлагийн тоглолт ч багтсан нь уг шоуг ихэд чимж байлаа. Энэ жил “Торго” шоуны 10 жилийн ой тохиож байгаа учраас онцгой бэлэг олныг зэхээд байгаа аж. Дашрамд дуулгахад, “Торго” салоны загваруудын зургийг “Монгол шуудан” компани ирэх наймдугаар сараас эхлэн марк болгон хэвлүүлж, дэлхийн 120 гаруй оронд ашиглахаар болжээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө