Хошин урлагийн нэрт зүтгэлтэн, гавьяат жүжигчин Л.Чаминчулуун үзэгч олондоо “Инээдмийн цацал” нэртэй тоглолтоо өчигдөр Монгол Бөхийн өргөөнөө зохион байгууллаа. Энэ хүү тоглолтод хошин урлагийнхан бүгд оролцсноороо ихэд онцлогтой байсан юм. Тиймдээ ч инээхийг болон залуужихыг хүссэн хүн бүхэн тус тоглолтыг зорин ирж суудал дүүрэн үзэгчтэй инээд цалгисан сайхан тоглолт боллоо. Мөн тус тоглолтонд МУГЖ Чаминчулуун маань ухаарлын өгүүллэг уншиж үзэгчдийн уяралын нулимсыг унагааж бас хөгжилтэй туужийг ч хэлж элгийг нь хөштөл инээлгэх номер үзүүлж үзэгч олноо уйлуулж, инээлгэж байв. Түүнчлэн “Инээдмийн цацал” тоглолтод гавьяат жүжигчин С.Батсүх залуу уран бүтээлчидтэйгээ ая дуугаа өргөж мөн УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг, дуучин, жүжигчин Д.Нармандах нар драмчилсан тоглолтоороо бэлэг барьсан юм.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө