Улсын хэмжээнд сонгогчдын ирц 39.22 хувьтай байна


Сонгуулийн ерөнхий хорооноос дөнгөж сая 16.00 цагийн байдлаар авсан сонгогчдын ирцийн мэдээллийг өглөө. Энэхүү мэдээллээр 21 аймгийн хувьд сонгогчдын ирц 45.29 хувьд хүрсэн байгаа бол нийслэлийн есөн дүүрэгт сонгогчийн ирц 31.64 хувьтай байна. Улсын хэмжээнд авч үзвэл сонгогчийн ирц 39.22 хувьд хүрчээ. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчдын ирц 50+1 хувьд хүрсэн нөхцөлд сонгуулийн санал хураалтыг хүчинтэйд тооцох юм. Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх тул энэ хугацаанд амжиж сонгуульдаа идэвхитэй оролцохыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн уриаллаа.


Аймаг, дүүргийн сонгуулийн ирцийн мэдээг хүргэж байна.