
Хотын мэр Э.Бат-Үүл Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгон, Дархан-Уул аймгуудад орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд 1 цагийн 4500$-ын үнэтэй Ми-8 нисдэг тэрэг хөлслөн аялжээ. Бүтэн өдрийн нийт зардал нь 60,000,000 орчим төгрөг болсон аж.Энэ их мөнгө АН-ын сонгуулийн сурталчилгааны зардлаас гарав уу, эсвэл хотын төсвөөс гарав уу гэдэг нь тодорхой бус. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд Н.Саранчимэг бүсгүй 8-хан сартай хүүтэйгээ хамт усанд урсан хил даван одоход төр засаг хуруугаа ч хөдөлгөөгүй. Хоёр иргэнээ амьд эсэхийг төр засаг нь өнөөдөр мэдэхгүй л сууж байна.

Алгын чинээ мөсөн дээр амь тэмцэн алаг үрдээ ангир уургаа амсуулан аврал эрсээр одсон иргэдээ хайхад олдоогүй нисдэг тэрэг Э.Бат-Үүл даргад бол дулаан суудалдаа тухлах эрх мэдлийнх нь сурталчилгааны зүгээр л нэг хэрэгсэл аж. Хаана Монгол хүн зовж байна, тэнд Монгол Улсын Засгийн газар байна гэсэн чинь худлаа хэрэг үү.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө