2008 онд Багануурын иргэд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжсэнээ бататгаж, энэ удаа ч дахин итгэл хүлээлгэнэ гэдгээ илэрхийлж байна.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар нэр дэвшсэн 25 гишүүнээ дэмжиж Багануур дүүрэгт ажиллан, уурхайчид, хугацаат цэргийн албан хаагч, ахлагч, офицерууд болон дүүргийн иргэдтэй уулзлаа.
Багануур дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн хүмүүс орон нутгийн амьдралаа мэддэг, нэр цэвэр. Өнгөрсөн 4 жилд амлалтаа биелүүлж дүүргээ гэрэлтэй гэгээтэй, замтай, ногоон байгууламжтай болгосон гээд хийсэн ажилтай, хэлэх үгтэй учир иргэд тэднийг багаар нь дэмжихээ илэрхийлж байлаа.
МАН-аас нэр дэвшигчид иргэдийнхээ саналыг авч дүүргээ хөгжүүлэх 5 зорилт, 49 заалттай мөрийн хөтөлбөрөө сонгогчдодоо толилуулаад байна. Мөн төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах, өмнөх Засгийн газрын үед баталсан Оюутны хотхоныг байгуулахад хүчин зүтгэж, дүүргээ оюуны үйлдвэрлэлийн томоохон төв болгох, Үйлдвэрлэлийн технологийн паркын ажлыг үргэлжлүүлэхээр амласан нь иргэдийн талархлыг хүлээжээ.
Эрх баригчид олонхи болсондоо эрдэн, өөрсдөдөө ашигтай хууль гаргадаг, Ерөнхий сайд нь ч шинэчлэл хийх нэрийн дор 80 гаруй тэрбум төгрөгийг ямар ч задаргаагүйгээр батлуулсан. Хэрвээ орон нутгийн сонгуульд АН-ынхан ялалт байгуулбал аймаг, дүүрэг, суманд өнөөгийн Засгийн газрын багасгасан хувилбар гарч ирж, дураараа авирлах аюул нүүрлээд байна. Мөн ах, дүү, эхнэр, хүүхэд, хамаатан садан, найз нөхдөө хариуцлагатай ажилд томилон төрийн албыг төрлийн алба болгож байгаа нь ч нууц биш.
Иймээс энэ бүхнийг хазаарлаж, эрх мэдлийг тэнцвэржүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, эрх баригчдад хяналт тавих улс төрийн хүчин нь МАН. Тэгээд ч МАН нэн тэргүүнд үндэсний эрх ашгаа дээдэлж, ард түмний, намын, хувь хүний эрх ашиг гэсэн зарчим барьдаг гэдгийг МАН-ын дарга Ө.Энхтүвшин уулзалтын үеэр хэлж байлаа.
Тэрээр МАН энэ удаагийн сонгуульд онцгой ач холбогдол өгч байгаагийн адил иргэд ч сонгуульдаа идэвхтэй оролцож, МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриалж байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ