Монголын кино урлагт цоо шинэ өнгө төртхтэйгээр нэгэн хуудас нэмж буй залуу жүжигчин Билэгжаргал өөрөө гол дүрд нь тоглож найруулсан “Гарал угсаа” УСК дэлгэцнээ гарахад бэлэн болж өнөөдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ. Жүжигчин Бэкэ дэлгэцийн анхны бүтээлдээ чадварлаг баг, хамт олныг бүрдүүлэн тоглуулж чадсан сүйхээтэй нэгэн. “Гарал угсаа” киноны гол дүрд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга, УДЭТ-ын жүжигчин Л.Баттөр, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, “Шинэ үе” хамтлагийн жүжигчин Д.Алдармаа, М.Цэрэндолгор, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Г.Равдан, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Р.Баттогтох зэрэг тайз, дэлгэцийн мундгууд чуулжээ. Түүний “мөнхийн сэдэв” хэмээн тодотгосон “Гарал угсаа” өнөөдрөөс эхлэн “Өргөө”, “Тэнгис”-ийн дэлгэцээр үзэгчдэд хүрч эхэлж байна. Өнөөдөр болсон уг киноны нээлтйн үйл ажиллагаанд урлаг соёлын бүхий л төлөөлөлүүд оролцсон томоохон арга хэмжээ болсон юм.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө