Өнгөрсөн мягмар гаригт “Эмнэлгийг эмнэлэг хэвээр нь үлдээе” хөдөлгөөнийхөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт шаардлага хүргүүлж, тэднийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж байгаа байранд ирж, асуудалтай газар дээр нь танилцаж, халз мэтгэлцэж, хууль зөрчсөн шийдвэрээ цуцлахыг уриалаад байгаа. Халз мэтгэлцээн өнөөдөр 11 цагаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байранд болно. Нийслэлийн 1.3 сая иргэнд үйлчлэх боломжтой эмнэлгийн байранд нийтдээ 130 гаруйхан хүний ширээ сандлыг зөөж оруулах шийдвэр гаргасан албан тушаалтнууд энэхүү халз мэтгэлцээнд ирэх эсэх нь харин тодорхойгүй байна. Гэхдээ “Эмнэлэгийг эмнэлэг хэвээр нь үлдээе” хөдөлгөөнийхөн өнөөдөр 11 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нартай уулзахаар ажлын байран дээрээ хүлээж байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй