Нэгэн цагт Монголын төрийг 44 жил удирдан Дархан, Эрдэнэт, Шарын гол, Хөтөл зэрэг том бага хотуудыг шил дараалан босгож Монголын түүхэн дэх томоохон бүтээн байгуулалтын санаачлагч эзэн нь яах аргагүй Ю.Цэдэнбал билээ.
Түүнийг амьдарлынхаа сүүлийн мөчүүдэд Москва дахь гэртээ байх ахуйд 90-ээд оны “Ардчилсан хувьсгал” гарч хуучин цагт ДАРГА хэмээгдэж явсан улсууд нийгмийн хог шаар болсон билээ.
Хүн бүхэн “Чи хэн гэдэг даргын тойрон хүрээлэгч вэ? ” ”Энэ хүн бол Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгч улсын тусгай хангамж хүртэгч этгээд мөн байна” гэх зэргээр дайрч давшлан “Бүтээн байгуулагч дарга” нар маань сэтгэл санааны хүнд дарамтанд нэг нэгээрээ чимээгүйхэн бурханы орноо заларцгаасан билээ.
Тэгвэл одоо цагт Ю.Цэдэнбал нарыг байцааж явсан этгээдүүд хаана явнаа?
УИХ-д тухлаж суугаа гэвэл та итгэхүү?
Эдүгээгийн УИХ-ын дэд дарга МАХН-ын төлөөлөл болон Шударга үнэнийн дуу хоолой мэт яваа Л.Цог гишүүн нь Москвад очин тухайн үеийн ЦЕП-ын хурандаа Дагвадоржийн хамт Ю.Цэдэнбал болон түүний гэргий Цэдэнбал Филатова нарыг байцаан “Улсын хөрөнгө мөнгө хэрхэн идэж ууж туйлж байсан тухай” байцаалт мэдүүлэг авч “сандаргаж” явсан билээ.
Дарханы их бүтээн байгуулалт, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр хотын хамт, Талхчихэр, МахИмпекс, Баянгол зочид буудал, Хуримын ордон, Найрамдалз услан, Биокомпинат, Шувуун фабрик бүүр цаашлаад III, IV хороолол, Монгол Рос Цветмэт гээд тоочоод байвал барагдашгүй их бүтээн байгуулалтыг хийж явсан энэ хоёрбуурлыг хэд хоног үргэлжлүүлэн байцаасан тухай хатуу үнэн бий. Харин одоо цаг өөр болж МАХН-ынхан түүнийг зүгээр л бурхан мэт тахин шүтэж андуурч эндүүрч явна.Ю.Цэдэнбалыг эцсийн замд нь үдээд буцах гэсэн эхнэр хүүхдүүдийг нь тэр өдөр нь эдгээр нөхдүүд ахин дуудан байцааж “Хүүхдийн төлөөсан”-гийн мөнгө төгрөгийг хаана хэнд юунд зарцуулж байв?
Ю.Цэдэнбалыг оршуулах зардалд гарсан 30,000-ийг төлжбайж яв! Гэх зэргээр ихээхэн зовоож байж нутаг буцаасан тухай учир мэдэх улс, үйл явдалд оролцож асан буурлууд дурсан ярьдаг юм.Хүний эрээн дотроо байдаг боловч хийсэн хэрэг хуучирдаггүй мартагдахгүй байсаар байгааг эрхэм төрийн түшээ болон түүнийг улайран түрж явдаг МАХН-ынгишүүднь ч тэр дэмжигчид нь ч тэр бодож явууштай!
Гишүүнчлэлд нь хамрагдаж үзээгүй нам гэж бараг байхгүй УИХ-ын гишүүн Л.Цогийн паян одоо ч УИХ-д үргэлжилсээр.Үргэлжлэл бий...
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна