МАН-аас орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт 41 хүн нэр дэвшиж байна.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй тэргүүтэй намын удирдлага, намын дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий багийнхан нэр дэвшигчдээ дэмжин хороо бүрт ажиллалаа. Тэд томоохон зах, дэлгүүр зэрэг хүн ам төвлөрсөн газрууд, айл өрхөөр орж иргэдтэй уулзан, МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж, саналаа өгөхийг уриаллаа.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид “Иргэн та дүүрэгтээ эзэн” нь гэсэн уриатай оролцож байна. Нийт нэр дэвшигчдийн 73 хувь нь анх удаа сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд бүгд дээд боловсролтой байгаа юм.
Нэр дэвшигчдийн дундаж нас 33 байгаа нь МАН Баянгол дүүрэгт залуучуудаа дэмжиж байгаагийн илэрхийлэл болж байна.
Баянгол дүүрэгт гавьяат тамирчин Ц.Шаравжамц, МН 25 дугаар телевизийн ахлах редактор Г.Ганзориг, “Нар сар” хөгжмийн төрийн бус байгууллагын тэргүүн Т.Наранбаатар гээд олны танил эрхэм ч цөөнгүй байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө