УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзориг Н.Төмөрхүү нар илт давуу саналаар ялалт байгуулсан ч АН-ынхан СЕХ-той хамтран хууль зөрчин зүтгүүлсээр байгаа. УИХ-ын дарга З.Энхболд чулганаа завсарлуулж аваад цаг гарган тус тойрог дээр очиж ажиллахаар болсон байна.
Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн Д.Сумьяабазар, Л.Эрхэмбаяр нар сонгогчдын 28 хувиас дээш санал авч чадаагүй учраас санал хураалтыг орон нутгийн сонгууль хүртэл хойшлуулсан. Гэтэл Л.Эрхэмбаяр шударга өрсөлдөхөөс бас л арагш сууж, ард түмний саналаар бус шүүхийн аргаар Г.Батхүү, Д.Зоригт нар шиг УИХ-д залрахыг санаархаж эхлэв бололтой. Орон нутгийн сонгуультай хамт явагдах байсан дахин санал хураалт Л.Эрхэмбаярын увайгүй үйлдлээс болж дахин хойшилжээ. Шударга л байцгаая л даа гэсэн Ерөнхийлөгчийн үгийг буруугаар ойлгоод байх шиг. Тэд ард түмний саналыг шударга сонгуулиар бус шүүхийн замаар луйвардаж төрийн эрхийг булаан авахыг санаархаж байгааг эдгээр үйлдлүүд нь баталж байна. АН ямар нэг аргаар УИХ дахь суудлынхаа тоог 38-д хүргэж Засгийг эрхийг ямар нэгэн эвсэл, хяналтгүйгээр дангаараа барихыг хүсч байгаа юм.
Хотын дарга том улс төрч Э.Бат-Үүл Лениний хөшөөг буулгах үеэрээ “Хятадын коммунистууд олон сая энгийн иргэдээ хядсан...” хэмээн гадаад харилцааны нэгдүгээр курсын оюутнаас ч долоон дор юм ярьж, хоёр орны дипломат харилцаанд сэв суулгаж буйгаа юманд тоохгүй байгаа нь улсын нийслэлийг удирдаж байгаа хүн гэхэд даанч өрөвдмөөр.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна