Монголын баялгийг сүүлийн арван жил хуулийн цоорхойгоор үнэ төлбөргүй гадагш нь зөөсөн гадаадын компани “Сентерра гоулд” Сэлэнгэ аймгийн нутагт орших “Бороо гоулд”-оосоо нэг дахин их нөөцтэй ордыг Дорнод аймагт илрүүлснийг одоогоор хэн ч мэдээгүй байна.
Сүүлийн арван жилийн дотор 40 тонн алт олборлож, зөөсөн гэгддэг “Сентерра гоулд” Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт дахин шинэ орд илрүүлж хайгуулын ажилдаа идэвхийлэн оржээ. Үүнээс болж нутгийн иргэд хадлан бэлчээрийн талбайгүй боллоо, гүний худгуудын ус багасч, булаг шанд ширгэлээ хэмээн ярьж, сумын удирдлагууддаа гомдол, санал тавьж байгаа хэдий ч нөгөө л АМХЭГ-аас өгсөн зөвшөөрөл, лиценз, албан тоот, баримт бичгүүдээр далайлган амыг нь тагладаг аж.
Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг болсон сумын иргэд есөн сараас эхлэн Улаанбаатар хотод амьдарч буй нутгийнхаа иргэдтэй хамтран ТББ байгуулж, “Бороо”-гийн ордын гашуун түүхийг давтахгүйн тулд эрс шийдвэртэй тэмцэхээр зэхэж байна.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна