Өмнөговь аймгийн төв Даланзадгад өнөөдөр ч харанхуй хэвээрээ байна. Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны шуурганд гэрэл цахилгааны асуудал тэгсгээд орхигдох бололтой.
Аймгийн Засаг дарга Б.Бадраа сонгуулийнхаа сурталчилгааг угтаж нийслэлд ирж телевизүүдийн эфир эзэлж өөрийнхөө хийсэн ажлыг ярьж ярьж буцсан. Мөн сурталчилгааны нээлт дээр аймагтаа 3МВ цахилгаан станц барьсан гэдгээ дөвийлгөж ирээд ярьж байх юм.
Гэтэл Даланзадгад цахилгаан станцтай болсон ч бахь байдгаараа цахилгааны хязгаарлалтад өртөж харанхуй хэвээрээ л байна. “Б.Бадраа дарга шаардлагатай тохиолдолд цахилгаан таслах эрхтэй. Аягүй бол сонгуулийн сурталчилгааны үеэр телевизүүдээр өөрийнх нь тухай хар пиар явчихвий гэж айгаад гэрэл өгөхгүй байгаа байх” хэмээн нутгийн иргэд нь жиг жуг хийн хошигнон явуулж байна.
Эх сурвалж: times.mn
Үнэхээр сүүлийн үед сэтгүүлчид Өмнөговь аймагт хүний эрх зөрчигдөж, амьд явах баталгаагүй болсон тухай баримт түшсэн нэвтрүүлгийг хийсэн нь олны анхаарлыг татаж УИХ-ын эмэгтэй гишүүд тус аймагт очиж ажиллахад хүргээд байгаа. Энэ мэтээс орон нутгийн сонгуульд өрсөлдөж сэнтийдээ үлдэхээр зүтгэж байгаа даргын сэтгэлийг чилээсэн асуудал олон байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө