Нийслэлийн төвийн зарим дүүрэг хороодод утаа гаргаж болохгүй бүсийг Нийслэлийн засаг даргын захирамжаар 2010 онд батлаж байсан билээ.
Тэгвэл энэ хугацаанд хотын А зэрэглэлийн бүс, Хан-Уул дүүргийн барилгажилтын бүсэд утаа гаргаж байсан аж ахуйн нэгж болон иргэд дэд бүтэцгүй боловч халаалтын системээ цахилгаанаар шийдэж байгаа тул энэхүү “Утаагүй бүс”-ийг улам өргөжүүлэх санаачлага гарсан байна.
Нийслэлийн Сүхбаатар 13,14 Чингэлтэй 12, 13 дүүргийн хойд хороодууд Баянзүрх Сонгинохайрхан дүүргийн зарим хороодуудыг хамарсан утаагүй бүсийг шинээр батлан удахгүй мөрдөж эхлэх юм.
Эдгээр бүсүүдэд утаа гаргасан иргэдийг 200,000 хүртлэх төгрөгөөр торгон, байгууллага аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших болон ашиглах гэрчилгээг хураах санал гаргасан бөгөөд “Бүр Олуулаа Бүхлээр нь Шинэчилье” аяны хамт олон нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд өргөн барьсан байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй