Өчигдөр оройн 20 цагт UB паласт дуучин A Cool-ын анхны бие даасан “Зөөлөн хайр” тоглолт нь болж өнгөрлөө. Тоглолтон дээр дан ганц A Cool-ын дуунууд эгшиглэсэн бөгөөд бүх дуугаа амьд хөгжмийн хамтлагтай, амьдаар дуулсан юм. Мөн хамтаран уран бүтээл хийсэн уран бүтээлчид болох Хар сарнай хамтлагийн Маадаа, Татарын Заяа, залуу дуучин Бямба-Дэлгэр нар хүрэлцэн ирсэнээс гадна “Улаан туг” бүжгийн хамтлаг бүжгийн гайхамшигаар үзэгчиддээ бэлэг барьлаа.
A Cool сүүлийн үед хит болоод буй “Цэцэгчний хүслэн” дуугаа дуулахдаа үзэгчдийн дундуур явж сарнай цэцэг бэлэглэж байсан нь тоглолтонд нь хүрэлцэн ирсэн залуусын сэтгэлийг ихэд хөдөлгөсөн билээ. Мөн зөөлөн хайрын аязанд уярсан хосууд тайзнаа гарч бие, биедээ хайраа илчилж, хоорондоо гэрлэнэ гэдгээ амласан бол A Cool хосуудын хуриманд нь очиж ая дуугаа өргөнө гэдгээ амаллаа. Хэдийгээр A Cool-ын анхны бие даасан тоглолт хэдий ч түүний дуунууд нь бүгдээрээ хит болсон нь энэхүү тоглолтоос илт харагдаж байсан билээ. Учир нь түүний бүх дууг залуучууд даган дуулж, сэтгэл хөдлөлөө барьж ядан байсан юм. Энэхүү тоглот нь дан ганц A Cool-ын тоглолт гэхээсээ илүү фэн олонтойгоо хамтарсан, халуун, дулаан сайхан тоглолт болсныг та бүхэнд сонирхуулъя.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй