“SEARCHING COVER” УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА


       Та бүхэнд шинэ содон, сонирхолтой фото мэдээллийг папараци зургийн хамт тасралтгүй хүргэдэг www.paparatsi.mn сайт “Cool Photo Agency” мэргэжлийн фото студи болон долоо хоног тутмын ууган сэтгүүлүүдийн нэг “ТВ 7 Хоног” сэтгүүл хамтран “Searching Cover” уралдааныг зарлаж байна. Манай хамт олон өмнө нь “Best cover girls” амжилттай зохион байгуулж байсан билээ.

 

        Харин энэ удаагийн“Searching Cover” уралдаан нь хүйс харгалзахгүй оролцох боломжтой бөгөөд хамгийн зөв дүр төрхтэй, хамгийн олон LIKE авч чадсан 2 охин 2 залууг та бүхний дүнгээр шалгаруулж үлдсэн 3 оролцогчийг уралдаанд ирсэн зургаас манай баг харж байгаад сонгон шалгаруулах болно. Мөн манай уралдааны онцлог нь оролцогчдын насны хязгаар заалгүй, зөвхөн 16-аас дээш насны бүх охид залуус оролцох боломжтой юм. Тэмцээний ялагчаар нийт долоон хүн шалгаруулах бөгөөд 4 охин 3 залуу байх юм.  Шалгарсан 7 охид, залуус “ТВ 7 Хоног” сэтгүүлийн нүүрнээ хүн тус бүр нэг долоо хоногоор ээлжлэн долоон долоо хоногийн турш гарах болно. Мөн Cool фото студид дуртай 9 зургаа татуулах  болон хамтлаг дуучдын клипэнд тоглох боломжтой.

Зурганд тавигдах шаардлага:

1. Бүтэн бие нь гарсан байх

2. Зургийн хэмжээ том чанартай байх тусам таньд давуу талтай

3. Зөвхөн өөрийнхөө зургийг илгээх бөгөөд ямар нэгэн найзынхаа зургийг зөвшөөрөлгүй илгээсэн тохиолдолд манайх хариуцахгүй.

 

Тэмцээн үргэлжлэх хугцаа :2012.11.06 - 2012.12.26

Зураг хүлээн авах хугацаа : 2012.11.09 – 2012.11.29

Энэ хугцаанд та зургаа илгээх бөгөөд 11 сарын 20-с ирсэн бүх зураг upload хийгдэж лайкаа цуглуулах юм.

Зургаа where_is_ml@yahoo.com гэсэн хаягаар илгээнэ үү...