Өнөөдөр газар дэлхий цагаан нөмрөгөө өмсөж, шинэхэн цас зөөлнөөр бударсан тийм л сайхан өглөөтэй би золголоо. Сайхан гэгээтэй дурсамжуудаар бодол сэтгэлээ хөглөж, хайртай хүнтэйгээ хаашаа ч юм алхаад л баймаар... Ай даа юутай сайхан өглөө вэ. Бас би оройг хүлээнэ. Энэ үдэш олон сайхан хайрын аязууд эгшиглэж, эгэлгүй агуу хайрыг хамтдаа магтан дуулж, уяран хайлах үдэш байх болно. Өнөөдөр оройн 20 цагаас дуучин A Cool-ын “Зөөлөн хайр” анхны бие даасан тоглолт нь UB паласын концертын их танхимд эгшиглэх гэж байна. Энэхүү тоглолтыг надтай адилхан хүсэн хүлээсэн хүмүүс ч олон байгаа байх. Ийм л сайхан үдэш хайрттайгаа болон дотны хүмүүстэйгээ зөөлөн хайрын эгшигэнд бүүвэйлэгдэж, хайр хэмээх үгээр илэрхийлж боломгүй агуу зүйлийг хамтдаа магтан дуулж энэ үдшийг мартагдахааргүй өнгөрүүлэхийг хүссэн хэн боловч хүрэлцэн ирээрэй. Дуучин A Cool-ын дуунууд миний чихэнд бус сэтгэл зүрхэнд эгшиглэдэг болохоор би түүний дуунуудыг сонсох дуртай. Өнөөдрийн зөөлөн цас хаялсан үдэш Зөөлөн хайр тоглолт олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн сайхан тоглолт болно гэдэгт эргэлзэхгүй байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй