“Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ...” “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт гарсан энэ мэдээллийн талаар эргэн сануулъя. Энэ бол Сэлэнгэ аймагт одоогоос зургаан хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр гарсан ослын тухай бөгөөд тэр өдөр Н.Саранчимэг нарын долоон хүн гол гарч яваад мөс цөмөрч осолдсон юм.
Осол гарсны дараа аймгийн Онцгой байдлынхан болон хилийн цэрэг, цагдаагийн нэмэлт бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авсны дүнд найман сартай хүүгээ тэвэрч явсан Н.Саранчимэгээс бусдыг нь аварч чадсан бол ээж, хүү хоёрын сураг тасарч, өнөөдрийг хүртэл тэднийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
“Өдрийн сонин”-д мэдээлснээр ээж, хүү хоёр осол болсны дараа /Ойролцоогоор зургаан цагийн дараа/ ОХУ-р цутгаж буй мөсөн дээр тэгнэн гол уруудаж явсаар Сэлэнгэ мөрнөөр дамжин хил гарсан бололтой. Хамгийн сүүлд Сэлэнгэ мөрний ойролцоох хилийн цэргийн 0243-р ангийн манааны ахлагч ”Хүүг минь авраач, авраарай” хэмээн эмэгтэй хүн орилох дуу сонссон тухайгаа мэдэгдсэн байна. Үүний дараахан Тавтын заставын харуул мөн эмэгтэй хүний тусламж хүсэн орилохыг сонссон тул Сэлэнгэ аймгийн хилийн зурвасаас ОХУ-ын хил рүү нэвтэрч, Н.Саранчимэгийг хайх ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна. Харамсалтай нь, ОХУ хилийн ойролцоо байнгын самналт хийсээр байгаа ч ээж, хүү хоёрын сураг гараагүй хэвээр байна. Гэхдээ хэн нэг нь тэднийг аварсан байгаасай гэсэн итгэл найдвар тээн эрлийг үргэлжлүүлж байгааг холбогдох албаныхан хэлжээ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй