“Twins film” продакшны бүтээл “Хунгийн сүүлчийн дуу” МУСК Тэнгис, Өргөө, Соёмбо кинотеатрын дэлгэцнээ гараад хэсэг хугацааг ардаа үдлээ. Уран бүтээлч хүний амьдрал, урлагт зориулагдсан хувь хүний мөн чанарын тухай өгүүлсэн энэхүү кино нь бусад дэлгэцийн бүтээлээс ур хийц, өгүүлэмжээрээ эрс ялгарч байна. Гол дүрийг “Маск” продакшны Ж.Мөнхсайхан бүтээсэн явдал үзэгчдийн сэтгэлд нийцжээ. Түүнийг нэлээд сайн “эвдсэнд” зритель сэтгэл хангалуун байналээ. Мөн жүчигчин Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг нар энэ удаад тайзны арын амьдралдаа бүх л хүч чадлаа шавхан ууссан нь анзаарагдсан. Залуу жүжигчин Б.Одгэрэл ч “Хунгийн сүүлчийн дуу”-нд чадварлаг тоглосон нь түүнийг хэр зэрэг ирээдүйтэй жүжигчин гэдгийг нотлох мэт. Нэг зүйлийг анзаарахад эл кино ивээн тэтгэгчгүй хийгджээ. Хошин урлагийнхан, УДЭТ-ийнхан, ахмад, залуу үеийнхэн зүрх сэтгэлээрээ нэгдэж, хөдөлмөрлөснөөр “Хунгийн сүүлчийн дуу” хэн бүхэнд нэгийг бодогдуулахуйц бүтээл болсон байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө