“Америкчууд зөв сонголт хийлээ. Тэр шилдгийн шилдэг ерөнхийлөгч биш ч Бүгд найрамдах намын Митт Ромнигаас илүү шүү дээ” хэмээн DW радиогийн тоймч Кристина Бергман үзэв.
Кристина Бергман
Санхүүгийн бодлогын чиглэлд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зарим нэг зүйлийг хийж чадсан. Тэр АНУ-ын эдийн засгийг уналтаас гаргаж, түүнийг давтагдахаас хамгаалж чадсан. Ерөнхийлөгчийн суудалд сар ч болоогүй шахуу байхдаа эдийн засгийг төрөөс дэмжих 787 тэрбум ам.долларын багц арга хэмжээг авсан. Тийм маягаар банкуудыг аврах гэсэн нь өмнөх Ерөнхийлөгч Жорж Бушийн анхны алхмыг давтсан. Одоо АНУ-ын эдийн засаг тийм ч сайн биш байдалд байгаа. Ажилгүйдлийн төвшин найман хувь орчим байгаа нь Америкийн стандартаар бол том үзүүлэлт. Гэхдээ шинжээчид Обама тэр арга хэмжээг аваагүй бол байдал улам ч ээдрээтэй болох байсан гэж хэлдэг.
Дараагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Обамаг хүлээж байгаа том шалгуур бол эдийн засгийн хямрал. АНУ-ын өрийн хэмжээ 16 их наяд ам.доллар. Татварыг нэмж, улсын зарлагыг бууруулна гэж Обама хэлсэн байгаа. Энэ нь Математик талаасаа улс орныг хямралаас гаргах цорын ганц зам юм. Харин тэдний эсрэг бүгд найрамдахчууд, Митт Ромни байгаа бөгөөд тэр татвар нэмэгдүүлэхийн эсрэг байгааг мартаж болохгүй. “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй