“Sweetemotion” хамтлагийн дуучин Сүндэрээ бол Монголын урдаа барьдаг чадварлаг хөгжимчин ээжийн охин. Тэрээр монголын рок попын хамгийн нарийн хоолойтой, сайхан бүсгүйчүүдийн нэг яах аргагүй мөн. Гэвч сүүлийн үед түүнийг гоо сайхны мэс ажилбарт орсон гэх яриа хэвлэл мэдээллээр бичигдэж байна. Харин энэ мэдээллийн талаар“Sweetemotion” хамтлагийн фенүүд твиттер болон цахим хуудаснаа өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна. Тэдний бичсэн сэтгэгдэлээс дурьдвал “Олны танил хүмүүс гоо сайхны мэс засалд орж байгаа нь өсвөр насныханд буруу үйлгэр дууриалал үзүүлж, охидыг гоо сайхны мэс ажилбарт уруу татаж байна” хэмээн буруушаах нэгэн байхад, зарим нь “Залуу хүн өөртөө өөрчлөлт хийх нь зөв шүү дээ. Дэлхий нийт гоо сайхны хагалгааг хүлээн зөвшөөрсөн” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.Харин дуучин бүсгүйгээс энэ талаар тодруулахад, “Яагаад хамраа өндөрсгөж болохгүй гэж. Харин ч энэ үйлдэлдээ би сэтгэл хангалуун байгаа. Ээжээсээ ч гэсэн урмын үгс харамгүй сонсох болсон шүү” хэмээн хариуллаа.Ямартаа ч, “Sweetemotion”-ний охид 15 жилийн ойн тоглолтын бэлтгэл ажлын хажуугаар өөрсөддөө бага зэргийн засвар хийж байгаа бололтой.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна