УИХ-ын сонгуулиар МАН, АН-ын аль нь ч олонхийн суудал авч дангаараа засаг байгуулаагүй. Гэхдээ АН засаг барьж МАН-ыг буланд шахаж байгаа нь бодит үнэн юм. Эхэндээ ялсан талд сайхан л байсан байх. Сүүлдээ тоглоом нь шоглоом болох янзтай. Нөгөөдүүл нь аргаа бараад буйдантай жагсаж үзэв. Тэгээд ч нэмэр болсонгүй. Цөөнхий бүлэггүй болохоор байнгын хороодын хуралд ч суух эрхгүй болчихож байгаа юм.
Олонхи бүх зүйлийг ямар ч хяналтгүйгээр хийж дураараа дургих нөхцлийг өөрсөддөө бий болгосон гэсэн үг. Энэ бол Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг зөрчсөн тун ноцтой үйлдэл юм. Өөрөөр хэлбэл парламентын ардчилал устсан гэж хэлж болно. Энэ нь Монгол улсыг гадаад ертөнцөд маш муухайгаар харагдуулж байгаа.
Тиймээс Ерөнхийлөгч намуудын үл ойлголцыг арилгах, ардчиллаа аврах зорилгоор хууль санаачлан УИХ-д өргөн барьсан. Гэвч олонхи ямар нэгэн шалтаг олж, хуулийн төслийг хэлэлцэхгүй хойшлуулсаар байгаа нь 2013 оны улсын төсвийг цөөнхийн ямар ч хяналтгүйгээр батлах сонирхолтой байна гэхээс өөр хэлэх үг алга. Олон нийт шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй олон ажлыг дэмжиж буй ч хяналттай төр тэнцвэртэй засаглалыг хүсч байна. Хагас сая гаруй сонгогчийн саналыг авсан цөөнхөө үл хүндэтгэх нь эрх баригчдад хэр зохистой юм бол. АН, МАН эвтэй бол ард түмэн амгалан байх сан.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна