Өчигдөр UB Palace-д болсон нэгэн үйл ажиллагаанд ажлаа хийж явсан paparatsi.mn сайтын зурагчинг “Ice top” хамтлагийн Боогий буюу Коби гэгч этгээд хэрцгийгээр зодож танхайрлаа. Нүүр нүдгүй балбуулж, хамар ам нь бөөн цус болсон зурагчин одоогоор эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна.
Ажлаа хийж явсан сэтгүүлч, зурагчдыг энэ мэт “хулгиан” этгээдүүд зодох хэрэг үүнээс өмнө нэг бус удаа гарч байсан билээ. Тодруулбал Дижитал хамтлагийнхан мөн ажлаа хийж явсан зурагчин, сэтгүүлчид рүү ёс зүйгүй авирлаж танхайрсан удаатай. Энэ мэтчилэн хэвлэл, мэдээлэлийнхэнийг зодсон, доромжилсон хэрэг ар, араасаа гарсаар байхад хууль хяналтынхан зохих ёсны хариуцлагыг нь хүлээлгэмээр юм. Эсвэл энэ мэт танхай этгээдүүдийг дураар нь дургиулж, сахин биелүүлэх ёстой хуулиа гууль болгосоор байх уу эрхэм Тэмүүжин сайд аа...
Ice top хамтлагийн Коби гэгч энэ этгээд нь удаа дараалан хар тамхи хэрэглэж хэцүү нэртийн хаалга хэдэнтээ татаж байсан нэгэн. Мөн залилангийн хэрэгтэй ч гэж ярьдаг юм билээ. Тэрээр шоронгийн хэрцгий зангаа шорондоо бус ажлаа хийж явсан энгийн иргэнд гаргаж байгааг бодвол нөгөөх байх ёстой газраа санасан мэт...
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй