Өнгөрсөн бямба гаригт Чех улсад амьдарч байгаа гадаадын мисс шалгаруулах “Miss Expat” тэмцээний хагас шигшээ шатны тэмцээн Чехийн нийслэл Прага хотноо болжээ.
Тэмцээнд Чехэд ажиллаж, сурч байгаа 18-27 насны, хүүхэдгүй гадаадын иргэд оролцдог билээ. Энэ жил уг тэмцээнд дэлхийн 20 орны 60 бүсгүй өрсөлдөж байгаа аж. Үүнээс Ангол, Колумб, Вьетнам, Беларусь, Гүрж, Индонез, Монгол, Нигер, Камбожийн бүсгүйчүүд шилдэг есөд үлдээд байна.
Уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, Чехийн Брно хотод суралцдаг Т.Бурмаа оролцож байгаа бөгөөд өдгөө 19 настай тэрбээр Олон улсын харилцааны сургуульд сурдаг гэнэ.
“Мисс экспат” тэмцээн өнгөрсөн жилээс эхлэн болж байгаа юм байна. Өнгөрсөн оны буюу анхны миссээр Намибийн Паулина Накашоле шалгарч байжээ. Шигшээ тэмцээн 2013 оны нэгдүгээр сарын 9-нд Прага хотын “Гиберни” театрт болохоор товоо зарлажээ. Уг тэмцээнийг тэргүүлсэн сайхан бүсгүйд алтан цом, найман каратын алмаз эрдэнэ бэлэглэх гэнэ. Шилдэгт шалгарсан Монгол бүсгүйд маань түрүүлэх боломж байгаа гэнэ шүү.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө