Рэппэр Шон Жон Коумз буюу “Diddy” өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Лос-Анжелес хотын Беверли-Хиллз зочид буудлын өмнүүр явж байгаад өөр машинтай мөргөлдөн осолд оржээ. Гэрчүүдийн яриагаар рэппэр “Diddy” “Sunset Boulevard” автомашиныхаа зорчигчийн суудалд сууж явсан бөгөөд нөгөө мөргөлдсөн машин нь буруу тал руу эргэснээс уг осол гарсан байна. Хэдийгээр рэппэр ослын улмаас гэмтэж, бэртсэн боловч түргэн тусламж дуудахын оронд өөрөө эмч дээр очихыг илүүд үзжээ. Мөн осолд орсон бусад хүмүүс ч эмнэлгийн яаралтай тусламж аваагүй байна. Одоогоор рэппэр “Diddy” ослын улмаас хэр зэрэг бэртсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд тэрээр ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй нь шүтэн бишрэгчдийнх санааг нэлээн зовоож байгаа гэнэ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө