Улаанбаатар хот буюу Нийслэлийн 373 жилийн ойн баярын хүрээнд бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай зарим хүнийг “Хангарьд” одонгоор шагналаа.
П.И.Шастины нэрэмжит төв эмнэлгийн дарга, клиникийн профессор Б.Батчулуун, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, чөлөөт бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, МҮОНР-ийн редактор Ч.Буянхишиг, Шүд эрүү нүүрний эмнэг судлалын төвийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Н.Пүрэвжав, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн, ахмад ажилтан Д.Чүлтэм нарыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч Хангарьд одонгоор шагнасан юм. Цааш цаашдаа эх орныхоо нэрийг өндөр өргөсөн олон алдартнууд төрж, энэхүү хүндэт одонгын эзэд болох болтугай.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө