Монголын залуучуу¬дын холбооноос санаач¬лан өрнүүлж буй “Паркаа аваръя” хөдөл-гөөний хүрээнд өчигдөр Төрийн ордны “Иргэний танхим”-д нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгээр Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн орчим газар эзэмшдэг “Сөүл” “Бодь”, “Мон-Уран”, “MCS” компанийн төлөөлөгчид, НИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцсон юм. Энд цугларагсад хүүхэд залуучуудын амарч тухлах паркийн өнөөгийн байдал, маргаантай байгаа газрын талаар харилцан мэдээлэл хийж ярилцсан юм. Монголын залуучуудын холбоо “Паркаа аваръя” хөдөлгөөн өрнүүлж эхэлмэгцээ Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн газраас авсан гэж нэр холбогдсон нэр бүхий компаниудад бичиг илгээж хэзээ, ямар, хэнээс авсан зөвшөөрлөөр тухайн газрыг эзэмшиж буйг тодруулах гэсэн боловч аль нь ч хариу өгөөгүй байна. Мөн Залуучуудын холбооноос “МаК” компанийг хүүхдийн соёл амралтын хүрээлэнд газар эзэмшдэг хэмээх мэдээллийн дагуу албан бичиг явуулахад “Ямар ч газар эзэмшдэггүй “ гэсэн бичиг ирүүлжээ. Тус хэлэлцүүлгийн үеэр Монголын залуучуудын холбооныхон ирсэн зочид төлөөлөгчдөөс, ялангуяа тэр орчимд газар эзэмшдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл, удирдлагуудаас хэдэн асуултан хариу авсан байна. Үүнд “Мон-Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн Наранхүү оролцож “Бм газраа чөлөөж өгч чадна. Гэхдээ хуулийн байх хэрэгтэй. Надад хэцүү биш. Хамгийн гол нь “Голомт”-ийн Н.Баясгалан энэ асуудалд нэгдэж тухайн эзэмшиж буй газраа ч гэсэн чөлөөлж өгөх хэрэгтэй” гэсэн байна. Мөн бусад асуултууд ч гэсэн зөв, зүйтэй юм ярьж, энэ хөдөлгөөнийг 100 хувь дэмжиж байгаа тухайгаа хэлжээ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ