Эгэлхэн боловч хөөрхөн, томоогүйхэн алаг нүдтэй тэр л нэг охинд би анхны хайраа өгсөн. Үргэлж хамтдаа баймаар, үерхэж дотно нөхөрлөмөөр, уруул дээр чинь үнсмээр.... ай даа дурлал гэж ямар сайхан юм бэ? ганцхан чамд л дахин, дахин дурлаж дахин дахин жаргамаар... даан ч надаас чи минь хол байна даа. Гэлээ ч чи миний зүрхэнд хургаастай... Үүрд мөнх
Анхны хайрын дурсамж
Сурагч ахуй насанд минь учирсан тэр л нэг хонгор охин одоо ч миний зүрх сэтгэлд үүрээ зассан хэвээр. Тэр л нэг шинэ жилийн үдэш том алаг нүдээ эргэлдүүлэн, үл ялиг инээмсэглэл тодруулан, даашинзныхаа хормойг дэрвэлзүүлэн бүжиглэж байсан чинь миний сэтгэлд тодхон. Түүнээс хойш миний зүрх сэтгэл хэдийнээ чинийх болсон. Хичээл рүүгээ яаран, яаран ирэхдээ ганцхан чамайг л харах гэж тэмүүлсээр . Чинцэцэг гэх тэр нэрийг зарим нэгнээс нь дуулахаар хамаг бие минь халуу төөнөж, зүрх минь хүчтэй цохилно. Найзууддаа энэ тухайгаа хэлэхэд ойлгох нь бүү хэл дооглож, Чинцэцэг, Чинцэцэг хэмээн дуудах нь хэцүү ч хайртай тэр л нэг охиныхоо нэрээр дуудуулж байгаа нь таатай ч юм шиг. Харин нэг өдөр дотны анд Гантөмөр гэх найз маань хоёулаа өнөө орой тэр охинд чинь захидал бичиж үзэх үү гэлээ. Энэ үед нэг л зориг хүрэхгүй байсан ч зөвшөөрч манайд очиж хичээл хийх нэрийдлээр сэмхэн захиа бичлээ. Хичнээн ч олон цаас ноороглож, хичнээн удаа суусныг тэр үдшийн саран авхай л мэдэх байх. Маргааш өглөө нь захиагаа хүргүүллээ. Би өөрөө өгч яагаад ч зүрхлээгүй ээ. Найзаараа дамжуулсан юм.
Хэдэн өдрийн дараа хайрт охины маань найз надтай уулзаж дөрвөлжлөн эвхсэн цаас дамжууллаа. Хичээл дундуураа нөгөө захиагаа чичэрхийлсэн гараар хэсэг хугацаанд атгаж суулна. Самбар дээр хичээл заах багшийн дуу, эргэн тойрсон ангийнхны минь шуугиан надад үл сонсогдоно. Гагцхүү гарт минь дөрвөлжлөн эвхсэн цаас гарыг минь чичрүүлж, хөшөөж байв. Хажуу суудлын хүүхдээсээ нуун номныхоо хуудасны завсар нуун байж задаллаа. Цэвэрхэн нямбай гэгчээр “найзууд болоё” гэсэн хоёрхон үг бичсэн байсанд сэтгэл минь тунирхах шиг болов. Учир нь би түүнийг яагаад ч юм хамгийн дотно хүнээ мэт бодон итгэж байсан минь тийм биш байсныг би тэгхэд ойлгосон юм. Түүний хувьд зүгээр байдаг л нэгэн. Магадгүй түүнд тийм захиа олон ирсэн байх. Би тэдний л нэг. Гэхдээ л Чинцэцэг гэх тэр охингүйгээр би амдрал минь утгагүй, учиргүй мэт санагдана. Нэгэн удаа сургуулийнхаа дотуур байр луу очиж түүнтэй уулзахаар зориг шулуудлаа. Ойролцоо очин хэсэг байж байтал Чинцэцэг минь гараад ирэх нь тэр. Найзуудын хамтаар ойролцоох дэлгүүр явж байгаа бололтой. Би зүгээр л холоос ажиглаж харахаас өөр юуг ч хийж часангүй. Тэр маань хөгжилтэйгээр инээн алхахыг хараад л бас дахин хараад л баймаар. Учир нь тэр миний хувьд хорвоогийн хамгийн төгс охин. Тухайн үед өөрийгөө би ойлгохгүй өөртэйгээ мөн ч олон хэрэлдсэн. Яагаад ганцхан энэ л охинд ийм ихээр татагдана вэ? Өөр олон хөөрхөн охид байгаа хэдий ч тэд яагаад надад Чинцэцэг шиг тийм төгс харагдахгүй байгаа юм бол доо. Хэдэн өдрийн дараа надад гайхалтай явдал тохиолдсон юм. Давтлагандаа найзуудтайгаа явж байтал нэг найз маань намайг араас дэгээдсэнд араас нь хөөж гүйхдээ дэвтэрээ унагалаа. Тэгтэл нөгөө талаас ирж байсан Чинцэцэгийн найз нь дэвтрийг минь аван одсон юм. Маргааш нь Алгебрийн даалгавар шалгуулж байх үед би дэвтэргүй тул багшаасаа биз засаад ирье хэмээн зөвшөөрөл аван гарлаа.
Тэгээд байрных нь цонхон дээр очиж нйазуудтай нь өндөрхөн дуугаар дэвтэрээ нэхэн байтал Чинцэцэг гараад ирэх нь тэр. Тэр минь миний дэвтрийг өгөхийг найзуудаас гуйж, би ч дэвтрээ авлаа. Дэвтрийн ард түүний минь бичсэн үгнүүд хамгийн сайхан жаргалыг надад авчирсан юм. Магадгүй өөр хүн уншвал зүгээр л энгийн мэт боловч надад хамгийн сайхан үгнүүд байсан юм шүү. Үүнээс хойш би тэрэнтэйгээ хэдхэн удаа л уулзаж амжсан. Тэгэхэдээ биенд нь ч хүрч үзээгүй. Зүгээр л ойрхоноос очин ганц, нэг үг солих нь надад маш сайхан байдаг байсан. Зуны амралт эхэллээ. Хүүхдүүд амралт гээд байярлаж байхад би эсэргээр гунигийн манантай явах болов. Учир нь миний зүрхийг эзэлсэн бяцхан тэр охин маань явах гэж байна. Над шиг зориггүй амьтан ойртоод үгээ хэлж чадах биш дээ. Тэр маань яваад өглөө. Гэр нь төвөөс хойшоо хийлийн наана орших “Эрээн” гэх газар байдаг. Хэдэн хоногийн дараа найзыгаа гуйж аавынх нь мотциколоор хойноос нь явлаа. Хурдан давхих мотциколны салхи нүүрийг үлээх нь нэн таатай. Хайртай хүний минь зүгээс үлээж байгаа болохоор эгээ л үнсэхтэй адил. Эрээнд очлоо. Аав нь манай сургуулийн хичээл эрхлэгчээр ажиллаж байсан болохоор аавынх нь нэрээр асууж хайсаар төвөггүй олов. Очоод зориглон сигнал өгч, нэрээр нь дуудтал нэгэн эгч гарч ирээд “Төв рүү саяхан гарсан” гэв. Араас нь яаран явж байтал найзын маань мотциколын дугуй хагарлаа. Би ихэд уурласан боловч яаж ч чадсангүй. Дэмий л найздаа зориуд ингэсэн юм шиг л уурлаж, хүнд, дугуй нь хийгүй болсон мотцикол түрэн нмлээн хэдэн километр ядартлаа алхалаа. Тэгсээр гэртээ иртэл хамаатан ах маань амралтаар минь авч явна гээд намайг хүлээж байв.
Ингээд би тэрэнтэйгээ уулзалгүй хөдөө явлаа. 9-р сарын 1 баярт мөч. Би Чинцэцэг рүү яарна. Тэр өглөө би үүрээр боссон. Ядаж явахад цагийн удааныг яана. Аль эрт бүх бэлтгэлээ базааж, шинэ хувцасаа өмсөн догдлон байна. Сургууль дээрээ очлоо. Хүүхдүүд бужигнаад л нэг л сайхан. Гэвч Чинцэцэгийн найзууд нь байвч тэр маань өөрөө байсангүй. Би харуулдаж нилээд явлаа. Хичээл эхэлснээс хойш хэд хоносон ч ирсэнгүй. Сүүлд нэгнээс нь сонсохнээ тэр маань өөр тийшээ шилжээд явжээ. Ай даа хорвоо минь. Намрын намуун үдэш чи минь буцах шувуудтай хамт зүрхэнд минь үүрээ засчихаад явчихжээ. Тэр л нэг чиний зассан үүрэнд өөр нэгэн орж зүрхлэхгүй байсаар байна. Би эзэнгүй ч зүрхэн дэхь тэр хоосон үүрэндээ хамгаас хайртай.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ