Сэтгэлийн нүд болсон аязууд эгшигллээ


Амин нүдэн, Үггүй хайр, Үймэрсэн сэтгэл зэрэг олон сайхан дуунуудаара ард түмнийхээ сэтгэлд хоногшсон дуучин Амражаргал “Сэтгэлд нуугдсан харц” хандивын тоглолтоо хийлээ. Энэ дуучин бүсгүй маань төрөлхийн хараагүй боловч урлагийн халуун тогоонд 25 жил зүтгэжээ. Өдгөө түүний уран бүтээл нь чамгүй олон бөгөөд мөн 130-аад дуунд ая зохиожээ. Дуучин Амаржаргалыг МУГЖ Жавхлан үргэлж дэмжиж ажиллдаг бөгөөд “Сэтгэлд нуугдсан харц” цомгийг нь ивээн тэтгэж, өөрийнхөө баг хүмүүсийг ажиллуулсан байна. Саяхан болж өнгөрсөн энэхүү тоглолтыг ч Жавхлан ерөнхий найруулагчаар ажиллажээ. Тоглолтонд МУГЖ С.Жавхлан өөрөө дуулж, МУСТА Л.Болдбаатар, Л.Банзрагч, дуучин Отгонгэрэл, Гэрэлчулуун, Эрдэнэбаяр, Чинбаяр, Азжаргал, Эрдэнэдалай зэрэг олон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөлөө.  Мөн Амаржаргал өөрийн өөрийн нөхөрийн хамт  хамтран дуулж үзэгч олноо уяраав. Ийм л нэгэн үдэш дуучин Амаржаргал төрөлхийн хараагүй ч өөрийн сэтгэлийн хараа болсон олон сайхан ая дуугаа эгшиглүүлж, үзэгч олонтойгоо дотно байлаа.